Gumps Workshop
TERRACO АКРИЛАН
БЭЛЭН ЗУУРМАГ
Terraco Handycoat (Акрилан бэлэн зуурмаг) бол гипсэн хана, таазны тэгш өнгөлгөөг хагарал цууралгүй хийхэд зориулсан цавуулаг сайтай, шууд түрхэхэд бэлэн чигжээс юм.

-
Акрилан суурьтай бэлэн зуурмаг учир бага багаар зуурч цаг алдалгүй шууд хэрэглэнэ.
-
Цагаан өнгөтэй тул зүлгүүр хийсний дараа өө дарах шаардлаггүй.
-
Уян хатан найрлагатай тул хагарлаас сэргийлнэ.
-
Нарын ширхэгтэй тул уусгалт сайтай бөгөөд зүлгүүр сайн авдаг
Цаг хугацаа хэмнэж ажлын бүтээмж болон гүйцэтгэлийг 2 дахин нэмнэ

Ус чийгэнд тэсвэртэй олон талт хэрэглээ
Амьсгалдаг бүтэцтэй – Гадаргууны чийгийн зохицуулалтыг сайжруулна. Хөгц мөөгөнцрөөс сэргийлж ховхорч дэвтэхгүй
Хэрэглэх заавар
1. Зуурмагийг хутгах – Савлагаанд байгаа бүтээгдэхүүнийг сайтар хутгана.
2. Зуурмагийг шингэлэх - Хэрэглээнд тохируулан бага хэмжээний усаар шингэлж болно. (0.1 - 0.8л)
3. Түрхэх – Шпател эсвэл дэвшилтэт багаж ашиглан жигд нимгэн давхаргаар түрхэнэ.
4. Хатаах – 3мм түрхэлтэд 2-4 цагийн дараа хатна.
Анхаар! Том хэмжээний завсар зайг хуурай чигжээсээр урьдчилан дүүргэвэл зохистой



















